Find a teacher

Хэлний бүлгүүд

United Nations Headquarters

Гадаад хэл сонирхон судалдаг хүмүүст тулгардаг нэгэн түгээмэл асуулт нь яг ямар хэл сурах вэ юм. Надад ч гэсэн ийм асуудал тулгарч байлаа. Би юу хийсэн бэ гэхээр аль хэлээр хамгийн олон хүн ярьж байна, аль хэлийг хүмүүс илүүд үзэж байна, ажилд ороход хамгийн хэрэгтэй хэл ямар хэл байна вэ гэх мэт “хамгийн хамгийн” гэсэн жагсаалт гаргаж бяцхан судалгаа хийлээ.

Ингээд би хэд хэдэн хэлийг нэгэн бүлэг болгон ангилж болохыг олж мэдсэн. Тэдгээрийг дүрмийн ойролцоо байдал, үгсийн сан, эсвэл харилцан нөлөөллийнх үндсэн дээр ангилсан болно. Нэг үгээр хэлбэл, аль нэгэн хэлийг сурсан байхад түүнтэй адил бүлгийн өөр нэгэн хэлний талаар мэдэгдэхүүнтэй, магадгүй бүр нэлээн гүнзгий түвшинд мэддэг болсон байх талтай.

Хэлний бүлгүүд :
  1. Испани, Итали, Португаль
  2. Франц, Гаити Кроле
  3. Африк, Голланд, Герман
  4. Мандарин Хятад болон бусад аялга (Кантон, Фүжин гэх мэт), Солонгос болон Япон
  5. Латва, Литва
  6. Индонези, Малай
  7. Орос, Украин
  8. Зулу, Хоса, Свази г.м.

Энэхүү мэдээлэл та бүхэнд сурах гадаа хэлээ сонгоход тань тус болсон гэж найдъя. Мөн өөрийн мэддэг хэл дээрээ үндэслэж сурах хэлээ бас сонгож болох юм.

Original article Language Groups


Hello everybody, my name is Nasaa and I am from Mongolia. I study MBA here in Taiwan. I am one of the people who like to learn new languages. I like listening to foreign songs and watching foreign movies with no translation. I think it is a very efficient way to get to know the foreign language. But for me, I think if you learn the language with joy, or you choose the language that you love and study it, the result would be much more successful.  Good luck! 

Сайн байцгаана уу! Hамайг Насаа гэдэг. Би Монголоос ирсэн.  Тайвань улсад бизнесийн чиглэлээр магистрт сурдаг. Би бас гадаад хэлийг их сонирхон үздэг хүмүүсийн нэг. Гадаад дуу, киног сонсож үзэх дуртай. Үүнийг маш үр дүнтэй гэж боддог. Гэхдээ миний хувьд гадаад хэлийг дурлаж үзвэл, дурласан хэлээ сонгон суралцвал илүү амжилттай байх болов уу гэж бодож байна. Бүгдэд нь амжилт хүсье.  

Photo credit
United Nations Photo

Random posts

Videos

Contact Form

Name

Email *

Message *